Servicebox icon

Servicebox

1.0.8

Танд хэрэгтэй бүх үйлчилгээг таны гарт хүргэнэ!

Naam Servicebox
Versie 1.0.8
Update 27 mei 2023
Grootte 29 MB
Categorie Lifestyle
Installaties 10+
Ontwikkelaar Corebit Technology
Android OS Android 5.0+
Google Play ID com.servicebox.customer
Servicebox · Schermafbeeldingen

Servicebox · Beschrijving

Танд хэрэгтэй бүх үйлчилгээг таны гарт хүргэнэ!

Та өдөр тутамдаа тулгардаг түгээмэл асуудлуудаа хэрхэн шийдэхээ хайж олох гэж цагаа үрэх хэрэггүй боллоо. Өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг нэг Апп-аас захиалах боломжийг бид санал болгож байна.

Олон үйлчилгээ, нэг Апп
Таныг илгээмж хүргэлт, хоол хүргэлт, такси дуудах, сантехник, цэвэрлэгээ, нүүлгэлт, гоо сайхан, сургалт г.м. бүх хэрэгцээт үйлчилгээг нэг дороос захиалах боломжтой Үйлчилгээ захиалгын дижитал платформд нэгдэхийг урьж байна.

Хялбар харилцаа
Та үйлчилгээ үзүүлэгчтэй өөрийн хүссэн сувгаар холбогдож мэдээлэл авахаас гадна үнэлгээ өгөх, тип нэмэх боломжийг хэрэглэж үйлчилгээний соёлыг түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Ухаалаг хяналт
Та өөрийн үүсгэсэн захиалгын төлөвийг мэдэхийн тулд хэн нэгэн рүү утсаар залгах шаардлагагүй. Апп нь таны захиалгын төлөвийг цаг алдалгүй хүргэх болно. Мөн та жолооч эсвэл хүргэгч хаана явааг газрын зураг дээр хараарай.

Хялбар төлбөр
Та орчин үеийн хялбар төлбөрийн хэрэгслүүдээс (Qpay, Дижитал хэтэвч, Банкны апп) сонгон төлөх боломжтой ба төлбөрийн баримтаа И-баримт системд бүртгүүлэх боломжтой. Хэн нэгэнд мөнгө төлөөд баримтгүй хоцордог үе ард үлдлээ.

Промо код
Та зөвхөн үйлчилгээ захиалахаас гадна үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс санал болгосон Промо кодыг ашиглаж бодит хөнгөлөлт эдлээрэй.

Захиалгын түүх
Та хэзээ ямар үйлчилгээ захиалснаа эсвэл хэзээ ямар үйлчилгээ товлосноо хялбараар харах ба таны захиалгатай холбоотой бүх чухал мэдээлэл захиалгын түүх болон хадгалагдана.

Та хэзээ нэгэн цагт "Монголд үйлчилгээний соёл, стандарт төлөвшөөгүй" гэдэг утгатай үгийг сонсож байсан уу? Эсвэл ямар нэг үйлчилгээ аваад, сэтгэл дундуур үлддэг үү?
Эдгээр асуулт танд танил сонсогдож байвал одоо хамтдаа энэ асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулцгаая.

Servicebox 1.0.8 · Gratis Downloaden

N/A/5 (0+ Recensies)

Oude versies

Alle versies