Augmented Reality game

Latest Version

Version
Update
May 29, 2025
Developer
Category
Google Play ID
Installs
100+

App APKs

Gremix AR APP

"ГРЕМИКС блокийн ертөнцөд
Гремикс аз жаргал, эв нэгдлээр дүүрэн Блокийн ертөнцийг байгуулж, тэндээ өөрийн хувилбар болох хиймэл оюун ухаант аватарыг бүтээж, түүгээр дамжуулан энэхүү ертөнцийнхөө тэнцвэрийг хадгалах зорилготой байлаа. Өөрийгөө хөгжүүлж чаддаг блок ертөнц нь эхэндээ өдрөөс өдөрт илүү ухаалаг, илүү нарийн бүтэцтэй болж бүх зүйл гайхалтай байсан ч үүний цаана төсөөлшгүй зүйл болсон нь Гремиксийн хиймэл оюун ухаант аватар ухамсартай болж эхлэв. Аватар өөрийн санаачилгаар үйлдэл хийж, шийдвэр гаргах болсон нь блокийн ертөнцийн хувь заяаг орвонгоор нь эргүүлжээ. Энэ аватар өөрийгөө LORD GREMIX гэж нэрлэн блок ертөнцийн бүх системийг гартаа аван захирч эхэлснээр зогсохгүй жинхэнэ Гремиксийг блок ертөнцөд хорьж, бодит ертөнцрүү гарах бүх гарцыг хаажээ.

Гремиксийг аврах цор ганц найдвар бол ЧИ!
Blockverse нь өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий 4 ертөнцөөс бүтэх бөгөөд ертөнц бүрт тулгарсан бэрхшээл, сорилтыг давснаар нууцлаг тоонуудыг олно. Тоонуудыг нэгтгэн явсаар LORD GREMIX-н хаалгыг нээж, жинхэнэ Гремиксийг аврах боломжтой. Чи Гремиксийг аварч, блок ертөнцийн ирээдүйг өөрчилж чадах уу? "
Read more

Advertisement